Түгээмэл асуулт, хариулт
Collapsible content
🫧АНГИР гэж яг ямар бүтээгдэхүүн бэ?
АНГИР 👶 нь нярай болон бага насны хүүхдийн хувцас угаалгад зориулсан, байгальд ээлтэй эко хуудсан угаалгын нунтаг юм 🫧
🫧 АНГИР эко хуудасны найрлага хүүхдийн арьсанд үнэхээр аюулгүй юу?
👶АНГИР нь нярай болон бага насны хүүхдийн эмзэг, мэдрэмтгий арьсанд тусгайлан зориулсан, ургамлын гаралтай зөөлөн найрлагатай бүтээгдэхүүн юм. 🌿Арьсыг цочроохгүй, тайвшруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй найрлагуудыг агуулснаар хүүхдийн арьсыг хуурайшуулахгүй, харшил өгөхгүй.💧
🫧 АНГИР ямар орц найрлагатай вэ?
👶 Ангир нь ургамлын гаралтай цэвэрлэгч болон байгалийн ханднуудыг хослуулсан хүүхдийн арьс арчилгааны тусгай найрлагатай юм. Арьсыг гүн чийгшүүлж, эмзэг арьсанд хамгийн зөөлөн мэдрэмжийг төрүүлнэ.
- Ургамлын гаралтай үндсэн цэвэрлэгч ба Хөөсрүүлэгч (Sodium Dodecyl Sulfate) 🧼
- Наргил модны тосноос гаргаж авсан энэхүү найрлага нь зөөлөн үйлчилгээтэй. Сүүний толбо болон гүн бохирдлыг хялбархан арилгахын зэрэгцээ даавууны зөөлөн байдлыг хэвээр хадгална.
- Мэдрэмтгий арьсанд зориулсан зөөлөн цэвэрлэгч (Decyl Glucoside & Betaine) ✨
- Ургамлын гаралтай, хамгийн зөөлөн цэвэрлэгч нэгдлүүд. Эдгээр нь зөөлөн хөвсгөр хөөс үүсгэх бөгөөд арьсыг цочроохгүй, хүүхдийн эмзэг арьсанд хамгийн аюулгүй.
- Байгалийн арьс арчилгааны тоснууд (Coconut oil & Camellia seed oil) 🧴
- Наргил модны тос болон Камелля цэцгийн үрийн тос нь хувцасны ширхэгийг зөөлрүүлэхээс гадна угаалгын явцад хүүхдийн арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй.
- Тайвшруулах үйлчилгээтэй байгалийн ханд (Oat extract) 🌾
- Овъёосны ханд нь арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлж, хамгаалалтын бүрхүүл тогтооно.
- Байгалийн чийгшүүлэгч (Glycerol) 💧
- Угаах бүрд хувцсыг зөөлрүүлж, гар угаалгын үед таны гарыг хуурайшихаас хамгаалж, зөөлөн чийглэг байлгана.
- Хүүхдэд аюулгүй үнэр оруулагч (Flavor) 🍑
- Хүүхдийн бүтээгдэхүүнд зориулсан, харшил үүсгэхгүй байгалийн гаралтай үнэр. Угаалгын дараа бяцхан үрийн тань хувцаснаас маш зөөлөн, анхилуун үнэр ханхална.
🫧 Химийн найрлагагүй учраас хувцасны толбо, бохирдол сайн арилах болов уу?
Эко, ургамлын гаралтай🌿 гэдэг нь угаах чадвар муу гэсэн үг биш юм. АНГИР эко угаалгын хуудас нь хатуу химийн бодис ороогүй, зөөлөн цэвэрлэгээний идэвхтэй найрлагуудыг ашигласан бөгөөд өдөр тутмын бохирдол болох сүүний толбо, нэмэгдэл хоол болон шүүсний толбыг үр дүнтэй цэвэрлэнэ. 🧼
🫧 АНГИР ямар нэгэн хурц үнэртэй юу?
Үгүй, ямар нэгэн хурц үнэр байхгүй. ✨
Нярай хүүхдийн үнэрлэх мэдрэмж маш эмзэг байдаг тул бид хүүхдийн амьсгалын замыг цочроох химийн хүчтэй, хурц үнэртүүлэгчээс бүрэн татгалзсан. 🚫🌸
АНГИР нь маш зөөлөн, тааламжтай байгалийн үнэртэй тул хүүхдийг тайвшруулж, хувцсыг яг л цэвэр агаарт хатаасан мэт шинэхэн, цэвэрхэн мэдрэмжийг төрүүлнэ. 🕊️🍃👶
🫧 Хуудас нь усанд бүрэн уусдаг уу? Хувцсан дээр цагаан үлдэгдэл үлдээдэг үү?
👶АНГИР эко хуудсан угаалгын нунтаг нь усанд 100% бүрэн уусдаг, байгальд задардаг Poly(Vinyl Alcohol) (PVA) суурьтай эко нэгдлээр хийгдсэн. 🧪
Хүйтэн болон халуун усанд аль алинд нь хэдхэн секундийн дотор бүрэн уусч, ямар ч үлдэгдэл үлдээдэггүй. 💧
Тиймээс угаасны дараа хувцасны ширхэгт цагаан нунтаг, тунадас тогтохгүй, хүүхдийн арьсыг цочроохгүй.🛡️
🫧 Автомат угаалгын машин болон гар угаалганд хэрэглэж болох уу?
Тийм ээ, АНГИР нь автомат угаалгын машин болон гар угаалгад аль алинд нь бүрэн тохиромжтой. 🙌
Дээрээсээ болон урдаасаа онгойдог бүх төрлийн автомат угаалгын машинд ашиглаж болно. 🧺🧼
Мөн гар угаалгад хэрэглэхэд ургамлын гаралтай зөөлөн найрлага нь арьсыг хуурайшуулахгүй, живх болон хүүхдийн даавууг маш зөөлөн, цэвэрхэн угаана. 👶✨
Түүнчлэн усанд амархан уусч, зайлахад ч хялбар байдаг.
🫧Ямар төрлийн хувцас угаахад тохиромжтой вэ?
АНГИР 👶 нь нярай болон бага насны хүүхдийн өдөр тутмын бүх төрлийн хувцас угаахад тохиромжтой.🧺
Зөөлөн найрлагатай тул хувцас зайлагч нэмэлтээр хэрэглэх шаардлагагүй.
🫧Нэг хайрцаг АНГИР-аар хэдэн удаа угаалга хийх вэ?
АНГИР бол таны гэр бүлийн төсөвт хамгийн хэмнэлттэй сонголт! 50 хуудас = 100 угаалга: Нэг хайрцагтаа 50 ширхэг хуудастай. Хуудас бүр голоороо хуваагдах зураастай. Хэрэв та багахан хэмжээний хувцас угаах гэж байгаа бол бүтэн хуудас үрэх шаардлагагүй, зураасны дагуу хуваагаад хэрэглэж болно. Ингэж хэрэглэснээр нэг хайрцаг АНГИР-аар ойролцоогоор 100 удаа угаалга хийх боломжтой юм. Энэ нь дунджаар 2-3 сарын хэрэглээг бүрэн хангана гэсэн үг. 🌿 1 хайрцаг АНГИР ≈ 3–3.5 кг угаалгын нунтагтай (Powder) тэнцэнэ🧺