Хэрэглэх заавар 🌱

🌿“АНГИР” брэндийн угаалгын хуудас нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хуванцар хаягдлыг бууруулах зорилгоор бүтээгдсэн нярай болон бага насны хүүхдийн хувцсанд зориулсан эко бүтээгдэхүүн юм. 🌍

Ургамлын гаралтай, зөөлөн, аюулгүй найрлагатай тул хүүхдийн эмзэг арьсанд тохиромжтой. 👶

Бүтээгдэхүүний давуу тал

🌿 Хлор, фосфат, парабен, хиймэл будагч бодис агуулаагүй
🌱 Байгальд бүрэн задардаг, хуванцар савлагаагүй эко шийдэл
🇪🇺 ISO9001:2015 сертификаттай үйлдвэрт Европ стандартаар үйлдвэрлэсэн
👕 Хүүхдийн хувцсанд зөөлөн, тааламжтай мэдрэмж төрүүлж, эмзэг арьсанд тохиромжтой.

🧺 Хэрэглэх заавар

1️⃣ Угаалгын машинд хэрэглэх:

  • Угаах хувцсаа угаалгын машинд хийнэ
  • Хувцасны хэмжээнд тохируулан хуудсаа тасалж бэлдэнэ
  • Хуудсыг хувцас дээр эсвэл машинд хийж угаалгыг эхлүүлнэ

2️⃣ Гараар угаах:

  • Угаалгын хуудсыг усанд хийж бүрэн уусгана 
  • Ууссан усанд хувцсаа хийж угаана
  • Угаасны дараа цэвэр усаар сайтар зайлна

⚖️ Хэрэглэх хэмжээ

👕 2–3 кг хувцас → 1/2 хуудас
👕 4–6 кг хувцас → 1 хуудас
👕 7–10 кг хувцас → 2 хуудас

📦 Хадгалах нөхцөл

👶 Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална
🌬️ Хуурай, сэрүүн орчинд хадгална

⏳ Хадгалах хугацаа: 3 жил